
"Охины минь ойрдоо хамгийн дуртай байгаа хоол- Тахианы махан төмстэй зутан" цааш унших »
Энэ блогоос: | Үүцлэх | өөр блог » |
Блог үүсгэх | Нэвтрэх |

1 ой гарсан маамаанууд гоймон түвэггүй идэж чаддаг болсон байх гэж бодож байна. Тэгвэл саяхны нэг өдөр дэлгүүр хэсч яваад Номиноос хүүхдэд зориулсан хөөрхөн хэлбэр дүрстэй гоймон оллоо. Ийм гоймон хүүхдийн хоол идэх сонирхлыг маш ихээр татаж мөн тэдэнд мэдлэг өгөх юм шиг санагдлаа.
Энэ гоймон загас, эрвээхий, сармагчин гээд янз бүрийн амьтадтай юм байна. Бас машин эд нартай байсан шүү. Брэнд нь Gallina Blanca юм байна.


Анх ээж болоод гарч байсан хүндрэл болон хүүхдийн өсөлт хөгжил гээд өөрт тулгарсан бодит асуудал, анхаарах зүйлсийн талаар туршлагаасаа бичихээр шийдлээ. Та бүхэнд хэрэг болох болов уу гэж бодлоо.Охиндоо бэлэг хайж яваад ийм сериал оллоо. Янз бүрйин жимсний нэмэлттэй эрдэнэ шиш. Банана, усан үзэм, тоор, гүзээлзгэний хатаамал нэмсэн харагдаж байна. Амт нь ч гоё гэж найдаж байна. Үүнийг бэлтгэж өгөхдөө миксэрдээд халуун сүүнд хийгээд өгөхөөр гоё амттай болдог. Гэхдээ гараараа буталж жижиглэсэн ч болдог юм билээ.
Мэдээж 11 сар хүрсэн хүүхдүүдэд илүү зохимжтой. Хүүхдийнхээ хоолны нэр төрлийг нэмэгдүүлээрэй. Амжилт.
Нээрээ үүнийг Миний дэлгүүрээс авсан. Бас Меркурид байна лээ шүү.

Би бодлоо. Блогоороо та бүхэнд мэддэг бүхнээ хэлж өгөөд дээр нь баярлалаа гэдэг үг сонсох их сайхан юм аа. Бас банжигынхан миний блогыг цахиур хагалах нэр зүүгээд би гэдэг хүн бүүр хөөрөөстэй.

Ойрын хэд хоног би гэдэг хүн өөрийн гэсэн бяцхаан бизнесээ эхлүүлэх гээд тун ч завгүй байлаа. Энэ талаараа уншигч та бүхэндээ мэдээлэх гээд л...
Тэр юу вэ гэхээр Cute mom нь facebook-д USA барааны бяцхаан дэлгүүр нээсээн. Хүүхдийн хувцас хэрэгсэл гээд олон сонголттой тэгээд өрсөлдөгчдөөсөө хямд үнэтэй, бас Монголд ховор байдаг бүтээгдэхүүнийг танилцуулан захиалга авах юм. Удахгүй он гарахаар энэ бүтээгдэхүүнүүдээрээ USA барааны дэлгүүр нээх санаатай ажиллаж байна. Гэхдээ жижигхээн хэхэ. Мөрөөдлийн маань өчүүхэн хэсэг гэх үү дээ.
Тэгэхээр та бүхэн миний блогт бичигдсэн, цаашид бичигдэх бараа бүтээгдэхүүнийг захиалж авах, бас бэлнээр сонирхож авах боломжтой боллоо. Эхний захиалга авах бараа бүтээгдэхүүнүүд тавигдсан.
Ингээд мөрөөдлийн минь нэгээхэн хэсэг бас та бүхэнд хэрэг болох бяцхаан дэлгүүрт минь түр саатаарай.
http://www.facebook.com/Telmenshop












© Cute mom
Эх загварыг зохиосон
LEMONed
| Хөрвүүлсэн
Blog and Web
,
Банжиг Блог
![]() |
