Хуурганд оруулах анхны алхам ба сонин сайхан
Охин маань ой 6 сартай боллоо. Хоолоо маш сайн өөрөө идэж, баах шээхээ урьдчилан илэрхийлж хөтөвчиндөө даслаа. Одоо зөвхөн шөнө л памперс хэрэглэж байгаа. Өдөр гадуур гарахдаа мөн памперс хийхээ болиж эхэлж байна. Удахгүй шөнө памперс хэрэглэхгүйгээр унтуулж сургана гэж бодож байгаа. Илүү биеэ дааж байгаад ээж нь үнэхээр баяртай байна. 
"Хуурганд оруулах анхны алхам ба сонин сайхан" цааш унших »
Хаврын витаминжуулалт
Охин маань ойр ойрхон ханиад хүрч хоолой нь өвдөх гээд байсан учир би охиндоо ийм 2 төрлийн витамин уулгаж эхэллээ. Ер нь 1 нас гарсан хүүхдүүд гадаад орчинтой нялх үеэсээ илүүтэй ойртож харилцаж эхэлдэг учраас гадаад орчны тэр олон вирусыг эсэргүүцэх хэрэгтэй болдог. Ийм үеэс эхлэн тэдний дархлааг дэмжих витамин чухал юм байна. Ялангуяа хавар, өвөл, намар витамин зайлшгүй уулгах хэрэгтэй. Дээр нь манайх шиг хоол тэжээлийн асуудалтай оронд нэмэлт витамин хүүхэд гэлтгүй томчууд бидэнд ч хэрэгтэй. Гэхдээ анхаарах нэг асуудал байна. Ямар витамин нялх үрсдээ өгөх вэ? Манай эмийн зах зээлд үнэхээр олон улсын шаардлага стандарт хангасан эм зарагдаж байна уу үгүй юу гээд л.... Харин охины минь ууж эхэлсэн витаминыг Английн эмч нар 1-5 нас хүртлэх хүүхдүүдэд зайлшгүй хэрэгтэй гэж зөвлөдөг учраас тэндээс явууллаа. Английн эмч нар хүүхдэд эм өгөх маш дургүй. Өөрөө өөрийгөө эмчлэнэ гэж үздэг учраас зүгээр нэг ханиаданд эм тан өгөөд байдаггүйн дээр антибиотикийг бүр ч хэрэглэдэггүй. Ийм газрын хүмүүс зөвлөсөн учраас энэ витамин зайлшгүй хэрэгтэй байж таараа. Нэр нь ABIDEC MULTIVITAMIN SURYP with OMEGA 3. Энд 8 төрлийн витамин тэгээд тархины хөгжилд маш сайнаар нөлөөлдөг Омега 3 багтсан. Хүүхдэд зайлшгүй чухал А,Д,С витаминууд багтсан байна.
"Хаврын витаминжуулалт" цааш унших »
Охины минь өглөөний хоол: Хайрсан талх+сүү
Охин маань 1 ой 5 сар хүрчихсэн. Бас ээж нь өнөөдөр 26 нас хүрч байна. Саяхан л арван хэдтэй жоохон охин байсан чинь 20-ийн талаас хэтрээд явж байдаг, хурдан шүү. Охин маань бүхэл хоолыг сайн иддэг болсон. Гэтэл ой гарсанаасаа хойш сүүтэй каша, сүүтэй эрдэнэ шиш, овьёос зэрэгтээ дургүй болсон. Ингээд өглөөний хоол юу өгөх вэ гэдэг дээр би бүүр маш удаан бодол болж янз бүрийн юм туршиж үзсэн боловч үр дүнд хүрэхгүй байлаа. Охин маань боов боорцог нэг их идэхгүй юм бас дээр нь  жимсний чанамалтай талх, молокотой талх өгсөн боловч бас л олигтой идсэнгүй. Охин маань махтай хоолонд маш дуртай тэглээ гээд ямар хар өглөө махтай хоол өгөлтэй нь биш. Буруу хооллолт болно. Ингээд саяханы нэг өдөр маш тэжээллэг дээр нь амттай өглөөний хоол олсон нь хайрсан талх+сүү.СOOL.
"Охины минь өглөөний хоол: Хайрсан талх+сүү" цааш унших »
Охиныхоо харшил өгөөд байсан хөтөвчийг сольчихлоо
Охиноо 8 сар хүрч байхад Sky- с Туркийн нэг хөтөвч авсан юм. Гэсэн чинь онжигоор нь улаан юм туураад харшил өгөөд эхэлсэн. Тэгээд охин маань нөгөө хөтөвчиндөө аймаар дургүй юмаар бүрээд суулга сан ч суухгүй уурлаад гэдийж орилоод байсан. Ингээд байгаа хүүхдийг яалтай билээ. Хөтөчийг нь мартуулж баахан пампердав. Харин сая цагаан сараар эмээ өвөө 2 нь USA-s хөөрхөн хөтөвч захиж авч өглөө. Fisher price-ийн мэлхийтэй potty. Ямарч байсан сүүлийн хэд хоног суугаад харшил гэх юм гарсангүй охин маань ч овоо суугаад сайхан л байна. Гэвч охин маань шээж баахыхаа өмнө тэрийгээ илэрхийлж сураагүй л байна. Өмдөндөө шээж баачихаад л дараа нь өмдрүүгээ заагаад баабаа баабаа гээд байх юм хэхэ. Гэхдээ удахгүй сурчих байх аа.
"Охиныхоо харшил өгөөд байсан хөтөвчийг сольчихлоо" цааш унших »
Охины минь шинэ тоглоом
Цагаан сараар охин маань баяраа хэтрүүлээд өвдөөд хэд хоног тун чиг завгүй гүйлээ. Охиноо бариулаад бас эмч домчид ч үзүүлээд нэлээн л юм боллоо шүү. Одооноос л блог фэйсбүүкээ ухаж эхэлж байна. За охиндоо нэг ийм тоглоом авч өглөө. Fisher Price-ийн Brilliant basics baby's first blocks гэдэг.
"Охины минь шинэ тоглоом" цааш унших »
Охины минь ойрдоо хамгийн дуртай байгаа хоол- Тахианы махан төмстэй зутан
Ойрын өдрүүдэд хувийн ажил ихтэй завгүй байна аа. Нээрээ күүтий нь ярьж байсан жижигхээн дэлгүүрээ нээсэн. Тэндэх бараа таваар татах энээ тэрээ, гэрийн ажил, хүүхэд гээд хөөрхий блогоо бүүр мартах шахаж.  Охин минь уржигдар ой 4 сар хүрээд... их том охин болсон байгаа биз. Овоо хэдэн үг хэлж чаддаг болсон. Хүний хийсэн үйлдлийг дуурайж хийнэ гэж жигтэйхэн. Бас гэртээ их уйддаг бололтой. Зочин ирэхээр дагаад л хамаг юмыг нь сонжоод гүйчихнэ. Одоо заавал жимсний нухаш хийх шаардлагагүй болосн. Өөрөө барьж байгаад л идчихнэ. Хахана энэ тэр гэж ч айх айдас арай багассан. Бас өөрөө хоолоо идэж чаддаг сайн охин. Өөрөө халбагадаад л дор нь хоолоо идчихнэ. Ээжид нь хичнээн амар гээч. Бас өөрийнхөө хэдэн нүхтэй, сорж уудаг аягаа голчихсон. Том хүн шиг сэнжтэй аягаар ууна гэдэг болсон.  Орон дээр өөрөө авираад гарчихна бас болгоомжтой гэгч нь бууж чадна. За тэгээд бас ааш байна аа байна. За тэгээд нэг хоолонд учиргүй дуртай боллоо. Тэр нь тахианы мөч, шөлөнд нь хийсэн төмсний зутан.
"Охины минь ойрдоо хамгийн дуртай байгаа хоол- Тахианы махан төмстэй зутан" цааш унших »
Хүүхдийн гэдэс өвдөхөд
Охин маань саяны хэдэн өдөр бие нь өвдлөө. Бөөлжөөд л гүйлгээд л, гэдэс нь дүүрээд уйлаад охиноо төрсөн цагаас 1 жил 3 сарын хугацаанд гэдэсний өвчин гэж нэг ч сандарч үзээгүй би анх удаа гэдэсний өвчинтэй нүүрээр тулсан чинь их сандарлаа шүү. Яг юунаас болсоныг харин тодорхойлж чадсангүй. Миний тодорхойлсноор бол сүү тараг 2 ойрхон өгснөөс болж гэдсэнд нь ээдээд дотрыг муухайруулж гэдсийг өвтгөлөө гэж дүгнэж байгаа. Гэхдээ өөр юмнаас ч болсон байж магад.
"Хүүхдийн гэдэс өвдөхөд" цааш унших »
Хэлбэр дүрстэй гоймон

1 ой гарсан маамаанууд гоймон түвэггүй идэж чаддаг болсон байх гэж бодож байна. Тэгвэл саяхны нэг өдөр дэлгүүр хэсч яваад Номиноос хүүхдэд зориулсан хөөрхөн хэлбэр дүрстэй гоймон оллоо. Ийм гоймон хүүхдийн хоол идэх сонирхлыг маш ихээр татаж мөн тэдэнд мэдлэг өгөх юм шиг санагдлаа.

Энэ гоймон загас, эрвээхий, сармагчин гээд янз бүрийн амьтадтай юм байна. Бас машин эд нартай байсан шүү. Брэнд нь Gallina Blanca юм байна.

Хулууны зутан
Охиндоо өнөөдөр шинэ хоол хийж өглөө. Энэ бол хулуутай төмстэй зутан. Яаж хийх вэ гэхээр бидэнд жижиг төмсний тал, дунд зэргийн огурцины хэмжээтэй хулууны 1/4 хэрэгтэй.
"Хулууны зутан" цааш унших »
Хүүхэд төрлөө. Одоо яах билээ?
Анх ээж болоод гарч байсан хүндрэл болон хүүхдийн өсөлт хөгжил гээд өөрт  тулгарсан бодит асуудал, анхаарах зүйлсийн талаар туршлагаасаа бичихээр шийдлээ. Та бүхэнд хэрэг болох болов уу гэж бодлоо.
"Хүүхэд төрлөө. Одоо яах билээ?" цааш унших »
Олон жимсний нэмэлттай сериал

Охиндоо бэлэг хайж яваад ийм сериал оллоо. Янз бүрйин жимсний нэмэлттэй эрдэнэ шиш. Банана, усан үзэм, тоор, гүзээлзгэний хатаамал нэмсэн харагдаж байна. Амт нь ч гоё гэж найдаж байна. Үүнийг бэлтгэж өгөхдөө миксэрдээд халуун сүүнд хийгээд өгөхөөр гоё амттай болдог. Гэхдээ гараараа буталж жижиглэсэн ч болдог юм билээ.

Мэдээж 11 сар хүрсэн хүүхдүүдэд илүү зохимжтой. Хүүхдийнхээ хоолны нэр төрлийг нэмэгдүүлээрэй. Амжилт.

Нээрээ үүнийг Миний дэлгүүрээс авсан. Бас Меркурид байна лээ шүү.

Бяцхан үрийнхээ шинэ жилийн бэлгийг бэлдсэн үү
Ойрд Күүтий нь зав жоохон муутай блогтоо бичлэг оруулалгүй удлаа. Миний охин гүйгээд л байна. Ойрдоо хэдэг үг сураад би гэдэг хүн бөөн баяр. Охин минь МАЙ, ЗА маш сайн хэлдэг болсон. Хүн болгонд май май гээд л юм өгөөд байна. Бас охин маань их юм мэддэг болсон. Улам л сайн өөрийгөө илэрхийлдэг болоод байна. Унтмаар байна идмээр байна гэдгээ их сайн ойлгуулдаг болсон.  Охиноо коршоконд суулгаж сургах гээд ээж нь тун ч амжихгүй юм. Дэлгүүрийн ажил, бараа, судалгаа гээд л өдөр маш амархан дуусах юм. Гэхдээ охиныхоо шинэ жилийг ээж нь мартаагүй. Ёолкыг нь засч өгсөн бас шинэ жилийн бэлгийг нь аль хэдийн бэлдээд охиноосоо нуучихсан. Охиндоо идэх дуртай нухаш, печень, шоколад бас шинээр олон төрлийн жимс самартай сериал аваад нуучихсан байгаа хэхэхэ. Эдгээрээс гадна USA-v соруултай аяга, хувцас хунар гээд зөндөө юм авсан.
"Бяцхан үрийнхээ шинэ жилийн бэлгийг бэлдсэн үү" цааш унших »
Та бүхэнд дуулгах мэдээ байна аа

Би бодлоо. Блогоороо та бүхэнд мэддэг бүхнээ хэлж өгөөд дээр нь баярлалаа гэдэг үг сонсох их сайхан юм аа. Бас банжигынхан миний блогыг цахиур хагалах нэр зүүгээд би гэдэг хүн бүүр хөөрөөстэй.

Ойрын хэд хоног би гэдэг хүн өөрийн гэсэн бяцхаан бизнесээ эхлүүлэх гээд тун ч завгүй байлаа. Энэ талаараа уншигч та бүхэндээ мэдээлэх гээд л...

Тэр юу вэ гэхээр Cute mom нь facebook-д USA барааны бяцхаан дэлгүүр нээсээн. Хүүхдийн хувцас хэрэгсэл гээд олон сонголттой тэгээд өрсөлдөгчдөөсөө хямд үнэтэй, бас Монголд ховор байдаг бүтээгдэхүүнийг танилцуулан захиалга авах юм. Удахгүй он гарахаар энэ бүтээгдэхүүнүүдээрээ USA барааны дэлгүүр нээх санаатай ажиллаж байна. Гэхдээ жижигхээн хэхэ. Мөрөөдлийн маань өчүүхэн хэсэг гэх үү дээ.

Тэгэхээр та бүхэн миний блогт бичигдсэн, цаашид бичигдэх бараа бүтээгдэхүүнийг захиалж авах, бас бэлнээр сонирхож авах боломжтой боллоо. Эхний захиалга авах бараа бүтээгдэхүүнүүд тавигдсан.

Ингээд мөрөөдлийн минь нэгээхэн хэсэг бас та бүхэнд хэрэг болох бяцхаан дэлгүүрт минь түр саатаарай.

http://www.facebook.com/Telmenshop

 

Банжигынхандаа маш их баярлалаа
Миний өчүүхэн хөдөлмөр, хүмүүст туслах гэсэн мэдээллүүдийг минь үнэлэн цахиур хагалах блогоор нэрлэсэнд маш их баярлалаа. Тэр олон мянган блогууд дотроос миний блогыг нэрлэсэнд бүүр итгэж чадахгүй нээ. Цаашид бүр ихийг хүмүүст зөвлөж хүргэхийг хичээнээ. Маш их баярлалаа. Нээрээ тун удахгүй нэгэн сайхан мэдээг та бүхэндээ хүргэх болно оо.  
"Банжигынхандаа маш их баярлалаа" цааш унших »
Охины минь бэлэг
Өнөөдөр манай охины эмээ холоос ирээд манайхаар зочинтой байлаа. Охин маань энэ эмээгээ урд нь харж байгаагүй болохоор эхлээд бишүүрхэж байснаа тун удалгүй дундаа оров оо. Эмээ нь өвлийн өвөө цасан охиноо дагуулаад бэлэг тараадаг шиг бид 3-ээ бэлгээ өгөв. Охинд маань том биетэй гэсэн гээд 2-3 настай хүүхдийн хувцас авсан нь яг сайхан таарлаа. Бас  их гоё юмнууд өгсөн болохоор баярлахгүй байхын аргагүй. Ингээд блогтоо охиныхоо бэлэгний зургий оруулнаа.
"Охины минь бэлэг" цааш унших »
Гум-ын сүү, сүүн бүтээгдэхүүнүүд
Энэ бичлэг реклам биш шүү. Зүгээр л миний охины хэрэглэдэг бүтээгдэхүүн. Бас нэгэн ээжийнхээ хүсэлтийн дагуу зугийг орууллаа. Энэ бүтээгдэхүүнүүд бол Гум гээд сүүний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд юм. Хөргөгчинд маань тараг аарц 2 нь л байсан учраас зургийг авлаа. Бас 1л сүү болон кальциар баяжуулсан сүү байдаг. Сүүний уут байсан учраас бас зургийг орууллаа.
"Гум-ын сүү, сүүн бүтээгдэхүүнүүд" цааш унших »
Ээжүүдээ та нар хэзээ ажилдаа эргэн орох вэ
Та бүхэн хэд хүртэл л хүүхдээ харж хэзээ ажилдаа орно гэж бодож байна вээ? Миний хувьд охин маань одоо 1 ой 2 сартай. Одоо охиноо хараад л гэртээ сууж байна. Гэрт суухаар их уйдах юм аа. Ажлаа хийгээд л гүймээр санагдах юм. Гэвч охиноо арай л бага байна гэж бодоод овоо том болгочихвол санаа амар ажлаа хийгээд явна даа гэж бодох юм аа.
"Ээжүүдээ та нар хэзээ ажилдаа эргэн орох вэ" цааш унших »
Хуурайлагч
Дахин нэг бүтээгдэхүүний талаар таницуулахаар шийдлээ. Энэ бол хүүхдийн хуурайлагч. Энэ бас их амар эд байна лээ. Охин маань бага сартай байхдаа хуурайлах болгонд л шээчихдэг байсан. Тэгээд ор дэвсгэр нороод бүр хэрэг байхгүй. Ийм тохиолдолд энэ хуурайлагч бол хамгийн хэрэгтэй бүтээгдэхүүн байлаа.
"Хуурайлагч" цааш унших »
Хөхний хагаралтын эсрэг тос
Би нэт ухаж яваад нэг чухал юм саналаа ээжүүдээ. Төрөлтийн дараах маш чухал тэгээд их хэцүү зүйлийн нэг бол хүүхдээ хөхүүлэх юм байна гэж би бодсон. Та нарт ч бас тийм бодол төрсөн байх гэдэгт би эргэлзэхгүй байна. Хөх хагарах гэж маш аймаар зүйл байдаг гэж ээжүүдээс их сонсож байлаа. Миний охин төрөөд дараа нь миний хөхний сүү муу байснаас болж бас төрөхөөс өмнө хөхний дасгал хийж хөхөө дасгаагүйгээс болж хүүхдээ хөхүүлэхэд маш их эмзэглэлтэй байсан. Гэхдээ арай хагараагүй. Ээж маань эмнэлэгт байхад надад нэг гелин тос авчирч өгч байсныг нь л түрхэж байлаа. Тэгээд эмнэлгээс гарсны дараа Англиас хөхний хагаралтаас сэргийлэх, эмзэглэлийг арилгах нэгэн тос ирсэн нь миний ёстой л нэг нарыг гаргасан. Энэ тосны зургийг орууллаа.
"Хөхний хагаралтын эсрэг тос" цааш унших »
Завгүй ээж охин хоёр
Ойрдоо Cutemommy нь шинэ бичлэг оруулж амжихгүй л явна. Охиноо харахаас гадна нэтээр USA, UK дэлгүүрүүдийн сайт ухдаг ажилтай болсон. Нөхрийн маань ах тэнд байдаг ба захисан зүйлсийг авч өгч явуулахаар болсон юм. Тэгээд л би гэдэг хүн өөртөө охиндоо за тэгээд ганц нэг хүмүүсийн захиас, бас бус зарах зүйлс үзэж хардаг ажилтай нэгэн болсон. 
"Завгүй ээж охин хоёр" цааш унших »
(Нийт: 57)