Cute mom - Шинэ бичлэгүүд http://cutemommy.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Thu, 19 Apr 2012 22:57:48 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Хуурганд оруулах анхны алхам ба сонин сайхан]]> http://cutemommy.blog.banjig.net/post.php?post_id=105542 Охин маань ой 6 сартай боллоо. Хоолоо маш сайн өөрөө идэж, баах шээхээ урьдчилан илэрхийлж хөтөвчиндөө даслаа. Одоо зөвхөн шөнө л памперс хэрэглэж байгаа. Өдөр гадуур гарахдаа мөн памперс хийхээ болиж эхэлж байна. Удахгүй шөнө памперс хэрэглэхгүйгээр унтуулж сургана гэж бодож байгаа. Илүү биеэ дааж байгаад ээж нь үнэхээр баяртай байна. 

[...]]]> Thu, 19 Apr 2012 22:57:48 +0800 http://cutemommy.blog.banjig.net/post.php?post_id=105542 <![CDATA[Хаврын витаминжуулалт]]> http://cutemommy.blog.banjig.net/post.php?post_id=102361 Охин маань ойр ойрхон ханиад хүрч хоолой нь өвдөх гээд байсан учир би охиндоо ийм 2 төрлийн витамин уулгаж эхэллээ. Ер нь 1 нас гарсан хүүхдүүд гадаад орчинтой нялх үеэсээ илүүтэй ойртож харилцаж эхэлдэг учраас гадаад орчны тэр олон вирусыг эсэргүүцэх хэрэгтэй болдог. Ийм үеэс эхлэн тэдний дархлааг дэмжих витамин чухал юм байна. Ялангуяа хавар, өвөл, намар витамин зайлшгүй уулгах хэрэгтэй. Дээр нь манайх шиг хоол тэжээлийн асуудалтай оронд нэмэлт витамин хүүхэд гэлтгүй томчууд бидэнд ч хэрэгтэй.

Гэхдээ анхаарах нэг асуудал байна. Ямар витамин нялх үрсдээ өгөх вэ? Манай эмийн зах зээлд үнэхээр олон улсын шаардлага стандарт хангасан эм зарагдаж байна уу үгүй юу гээд л....

Харин охины минь ууж эхэлсэн витаминыг Английн эмч нар 1-5 нас хүртлэх хүүхдүүдэд зайлшгүй хэрэгтэй гэж зөвлөдөг учраас тэндээс явууллаа. Английн эмч нар хүүхдэд эм өгөх маш дургүй. Өөрөө өөрийгөө эмчлэнэ гэж үздэг учраас зүгээр нэг ханиаданд эм тан өгөөд байдаггүйн дээр антибиотикийг бүр ч хэрэглэдэггүй. Ийм газрын хүмүүс зөвлөсөн учраас энэ витамин зайлшгүй хэрэгтэй байж таараа. Нэр нь ABIDEC MULTIVITAMIN SURYP with OMEGA 3. Энд 8 төрлийн витамин тэгээд тархины хөгжилд маш сайнаар нөлөөлдөг Омега 3 багтсан. Хүүхдэд зайлшгүй чухал А,Д,С витаминууд багтсан байна.

[...]]]> Sun, 25 Mar 2012 22:38:29 +0800 http://cutemommy.blog.banjig.net/post.php?post_id=102361 <![CDATA[Охины минь өглөөний хоол: Хайрсан талх+сүү]]> http://cutemommy.blog.banjig.net/post.php?post_id=100625 Охин маань 1 ой 5 сар хүрчихсэн. Бас ээж нь өнөөдөр 26 нас хүрч байна. Саяхан л арван хэдтэй жоохон охин байсан чинь 20-ийн талаас хэтрээд явж байдаг, хурдан шүү.

Охин маань бүхэл хоолыг сайн иддэг болсон. Гэтэл ой гарсанаасаа хойш сүүтэй каша, сүүтэй эрдэнэ шиш, овьёос зэрэгтээ дургүй болсон. Ингээд өглөөний хоол юу өгөх вэ гэдэг дээр би бүүр маш удаан бодол болж янз бүрийн юм туршиж үзсэн боловч үр дүнд хүрэхгүй байлаа. Охин маань боов боорцог нэг их идэхгүй юм бас дээр нь  жимсний чанамалтай талх, молокотой талх өгсөн боловч бас л олигтой идсэнгүй. Охин маань махтай хоолонд маш дуртай тэглээ гээд ямар хар өглөө махтай хоол өгөлтэй нь биш. Буруу хооллолт болно.

Ингээд саяханы нэг өдөр маш тэжээллэг дээр нь амттай өглөөний хоол олсон нь хайрсан талх+сүү.СOOL.

[...]]]> Wed, 14 Mar 2012 19:03:58 +0800 http://cutemommy.blog.banjig.net/post.php?post_id=100625 <![CDATA[Охиныхоо харшил өгөөд байсан хөтөвчийг сольчихлоо]]> http://cutemommy.blog.banjig.net/post.php?post_id=98972 Охиноо 8 сар хүрч байхад Sky- с Туркийн нэг хөтөвч авсан юм. Гэсэн чинь онжигоор нь улаан юм туураад харшил өгөөд эхэлсэн. Тэгээд охин маань нөгөө хөтөвчиндөө аймаар дургүй юмаар бүрээд суулга сан ч суухгүй уурлаад гэдийж орилоод байсан. Ингээд байгаа хүүхдийг яалтай билээ. Хөтөчийг нь мартуулж баахан пампердав.

Харин сая цагаан сараар эмээ өвөө 2 нь USA-s хөөрхөн хөтөвч захиж авч өглөө. Fisher price-ийн мэлхийтэй potty. Ямарч байсан сүүлийн хэд хоног суугаад харшил гэх юм гарсангүй охин маань ч овоо суугаад сайхан л байна. Гэвч охин маань шээж баахыхаа өмнө тэрийгээ илэрхийлж сураагүй л байна. Өмдөндөө шээж баачихаад л дараа нь өмдрүүгээ заагаад баабаа баабаа гээд байх юм хэхэ. Гэхдээ удахгүй сурчих байх аа.

[...]]]> Tue, 06 Mar 2012 13:25:47 +0800 http://cutemommy.blog.banjig.net/post.php?post_id=98972 <![CDATA[Охины минь шинэ тоглоом]]> http://cutemommy.blog.banjig.net/post.php?post_id=98377 Цагаан сараар охин маань баяраа хэтрүүлээд өвдөөд хэд хоног тун чиг завгүй гүйлээ. Охиноо бариулаад бас эмч домчид ч үзүүлээд нэлээн л юм боллоо шүү.

Одооноос л блог фэйсбүүкээ ухаж эхэлж байна.

За охиндоо нэг ийм тоглоом авч өглөө. Fisher Price-ийн Brilliant basics baby's first blocks гэдэг.

[...]]]> Fri, 02 Mar 2012 13:17:42 +0800 http://cutemommy.blog.banjig.net/post.php?post_id=98377 <![CDATA[Охины минь ойрдоо хамгийн дуртай байгаа хоол- Тахианы махан төмстэй зутан]]> http://cutemommy.blog.banjig.net/post.php?post_id=96402 Ойрын өдрүүдэд хувийн ажил ихтэй завгүй байна аа. Нээрээ күүтий нь ярьж байсан жижигхээн дэлгүүрээ нээсэн. Тэндэх бараа таваар татах энээ тэрээ, гэрийн ажил, хүүхэд гээд хөөрхий блогоо бүүр мартах шахаж. 

Охин минь уржигдар ой 4 сар хүрээд... их том охин болсон байгаа биз. Овоо хэдэн үг хэлж чаддаг болсон. Хүний хийсэн үйлдлийг дуурайж хийнэ гэж жигтэйхэн. Бас гэртээ их уйддаг бололтой. Зочин ирэхээр дагаад л хамаг юмыг нь сонжоод гүйчихнэ. Одоо заавал жимсний нухаш хийх шаардлагагүй болосн. Өөрөө барьж байгаад л идчихнэ. Хахана энэ тэр гэж ч айх айдас арай багассан. Бас өөрөө хоолоо идэж чаддаг сайн охин. Өөрөө халбагадаад л дор нь хоолоо идчихнэ. Ээжид нь хичнээн амар гээч. Бас өөрийнхөө хэдэн нүхтэй, сорж уудаг аягаа голчихсон. Том хүн шиг сэнжтэй аягаар ууна гэдэг болсон.  Орон дээр өөрөө авираад гарчихна бас болгоомжтой гэгч нь бууж чадна. За тэгээд бас ааш байна аа байна.

За тэгээд нэг хоолонд учиргүй дуртай боллоо. Тэр нь тахианы мөч, шөлөнд нь хийсэн төмсний зутан.

[...]]]> Wed, 08 Feb 2012 15:49:35 +0800 http://cutemommy.blog.banjig.net/post.php?post_id=96402 <![CDATA[Хүүхдийн гэдэс өвдөхөд]]> http://cutemommy.blog.banjig.net/post.php?post_id=94742 Охин маань саяны хэдэн өдөр бие нь өвдлөө. Бөөлжөөд л гүйлгээд л, гэдэс нь дүүрээд уйлаад охиноо төрсөн цагаас 1 жил 3 сарын хугацаанд гэдэсний өвчин гэж нэг ч сандарч үзээгүй би анх удаа гэдэсний өвчинтэй нүүрээр тулсан чинь их сандарлаа шүү. Яг юунаас болсоныг харин тодорхойлж чадсангүй. Миний тодорхойлсноор бол сүү тараг 2 ойрхон өгснөөс болж гэдсэнд нь ээдээд дотрыг муухайруулж гэдсийг өвтгөлөө гэж дүгнэж байгаа. Гэхдээ өөр юмнаас ч болсон байж магад.

[...]]]> Wed, 25 Jan 2012 19:31:54 +0800 http://cutemommy.blog.banjig.net/post.php?post_id=94742 <![CDATA[Хэлбэр дүрстэй гоймон]]> http://cutemommy.blog.banjig.net/post.php?post_id=93778 1 ой гарсан маамаанууд гоймон түвэггүй идэж чаддаг болсон байх гэж бодож байна. Тэгвэл саяхны нэг өдөр дэлгүүр хэсч яваад Номиноос хүүхдэд зориулсан хөөрхөн хэлбэр дүрстэй гоймон оллоо. Ийм гоймон хүүхдийн хоол идэх сонирхлыг маш ихээр татаж мөн тэдэнд мэдлэг өгөх юм шиг санагдлаа.

Энэ гоймон загас, эрвээхий, сармагчин гээд янз бүрийн амьтадтай юм байна. Бас машин эд нартай байсан шүү. Брэнд нь Gallina Blanca юм байна.

]]>
Mon, 16 Jan 2012 17:20:29 +0800 http://cutemommy.blog.banjig.net/post.php?post_id=93778
<![CDATA[Хулууны зутан]]> http://cutemommy.blog.banjig.net/post.php?post_id=93777 Охиндоо өнөөдөр шинэ хоол хийж өглөө. Энэ бол хулуутай төмстэй зутан. Яаж хийх вэ гэхээр бидэнд жижиг төмсний тал, дунд зэргийн огурцины хэмжээтэй хулууны 1/4 хэрэгтэй.

[...]]]> Mon, 16 Jan 2012 17:15:45 +0800 http://cutemommy.blog.banjig.net/post.php?post_id=93777 <![CDATA[Хүүхэд төрлөө. Одоо яах билээ?]]> http://cutemommy.blog.banjig.net/post.php?post_id=92749

Анх ээж болоод гарч байсан хүндрэл болон хүүхдийн өсөлт хөгжил гээд өөрт  тулгарсан бодит асуудал, анхаарах зүйлсийн талаар туршлагаасаа бичихээр шийдлээ. Та бүхэнд хэрэг болох болов уу гэж бодлоо. [...]]]> Wed, 04 Jan 2012 16:14:38 +0800 http://cutemommy.blog.banjig.net/post.php?post_id=92749